Эрх чөлөө минь ээмэгээ аваад үсээ шуухаас эхэлдэг

May 10, 2012

Цав цагаан хайр


Шивээстэй
Шимэн сорж тамхи таалагч
Инээд зохидоггүй
Ээмэгтэй тэнүүлч чиний
Усан цэнхэр нүдийг чинь
Далайн гүнээс олж чадахгүй
Уйлаад би шүхрээ дэлгэдэг
Угаасаа чи тэнд байдаггүй
Чиний хайр
Цав цагаан
Тэгээд цасан цагаан гэж өхөөрдсөн ч
Тэр чинь дэндүү хүйтэн
Би даарч байна



Ганцаардал


Модны мөчир дээр зүүрмэглэх
Улаан үст бүсгүй
Гунигийн тухай дуу
Гиншиж аялана
Далавчаа сэгсэрвэл
Навчис шиг унах өднүүд нь
Ганцаардал
Уйтгар шингээж газарт унана
Дахиад бороо орвол
Түүнд шүхэр өгөхөөр ниснэ
Дараа нь өвдөгийг нь дэрлээд
Өөрөө гунигийн тухай дуу аялана

Намайг танихгүйд


Дуугүй инээмсэглээд
Тоо эргэцүүлэх нууцлаг нүдэт
Халамцуу
Халуухан үдшийн зочин минь
Сураг алдараад удсан
Хээнцэр
Хилэнцийн шивээст
Үзэсгэлэнт гар минь
Дурсамжийн урланд
Тансаг нэгэн зураг сийлээд одсон
Ялдамхан минь
Ямарч үггүй хагацсан богинохон учрал минь
Эрт тохирсон болзоогоо
Эргэж санавал нэрийг минь дуудаарай




2012.04.12


Эргийн захаас нэгэн бүсгүй
Нэрийг чинь дуудаад инээмсэглэх
Хэлбэргүй гооо үзэсгэлэнгийн дундаас
Миний дуртай чиний үнэрийг
Энгэртээ шингээгээд нисэж ирсэн
Нэгэн шувууг зүрхэндээ үдлүүлэхэд
Дурлал гэгч цэцэгстэй хамт дэргэдээс өндийнө

                                                           2012.04.12

Mar 24, 2012

Борооны ханхүүд

Тольний тусгал минь
Толинд ойсон, тольноос ойчсон тусгал минь
Дурлуулагч
Дурлуулсандаа дур ханагч минь
Борооны ханхүү минь
Болзон учрах жаргалыг мэрэгч цаг хугацаа
Амлалцан тохирсон энэ мөрийнд
Алдуулчихсан, би хожигдчихсон
Гэрэлтэгч
Гэгээндээ нүд сохлогч минь
Өврөөр наадагч минь
Өнөөдөр сүүлчийнх гэсэн чиний амлалт
Ахиад гэдэг үггүй нүдэнд чинь
Алгадуулчихсан, би бас л хожигдсон
Нам гүмд эс уусагч инээд
Надаар даажигнагч нүд минь
Үгүйлэн санагалзуулагч
Үл байхдаа зүүд эзэгнэгч минь
Олзлогдсон миний зүрх
Орхигдсон чиний ширхэг сормуус шиг
Надад тийм их үнэтэй бас
Намайг шаналгах тийм их хүчтэй